
2NE1 хамтлагийн гишүүн Пак Бом өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан нэгэн цочирдом мэдэгдэл хийжээ. Тэрээр хамтлагийн гишүүн Сандара Пакийн хар тамхины хэргийг өөр дээрээ үүрсэн гэх утга бүхий бичвэрийг нийтэлсэн бөгөөд холбогдох хүмүүсээс хариуцлага нэхсэн байна.
Пак Бом 2014 онд АНУ-аас Adderall эмийг захиалсан нь илэрч, Солонгосын гааль дээр шалгагдаж байсан. Энэхүү хэрэг олон нийтийн дунд томоохон дуулиан тарьж, Пак Бомийн карьер болон 2NE1 хамтлагийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байжээ.
Энэ талаар тэрээр "Сайн байцгаана уу... Пак Бом байна. Та бүхэнтэйгээ үнэнийг хуваалцахыг хүссэн учраас энэхүү захиаг бичлээ. Та нар минь бүгд сайн уу? Би өвдөлгүйгээр сайн сайхан амьдрахын төлөө шаргуу ажиллаж байна. Би эмзэг хийгээд аймшигтай зүйлсийн талаар ярих гэж байна.
Энэ бүхэн шуугиан тарьж болзошгүй учраас болгоомжтой хандахыг хичээж байгаа ч сэтгэцэд нөлөөт эм хэмээн нэрлэгддэг Аддералл хэмээх эм толгойг минь өвтгөж байна. Энэ бүхнийг дахин хөндөхгүй байхыг хичээсэн... Энэ бүхэн миний нэр хүндийг хурдан унагаах байх гэдгээс айж байна. Тухайн үед надад яг л үхэх гэж байгаа юм шиг санагда байсан... Гэхдээ одоо би ярих зоригтой байна.
Тухайн үед намайг хар тамхи, тэр дундаа Аддералл эм хэрэглэсэн хэмээн буруутгаж байсан. Би энэхүү эмийг өвчний улмаас хэрэглэх шаардлагатай байсан ч эцэст нь энэ бүхэн Сандарагийн хар тамхи хэрэглэсэн асуудлыг нуун дарагдуулахын тулд намайг ашигласан.
Энэ бол мансууруулах бодис биш. Би бол анхаарал дутмагших ADD өвчтэй. Сандара Пак мансууруулах бодис хэрэглэсэн хэргээс баривчлагдсан бөгөөд үүнийг нуун дарагдуулахын тулд энэхүү эмтэй холбон, миний тухай дуулиан болон хувиргасан. Тухайн үед энэхүү эмтэй холбоотой хууль байгаагүй ч энэхүү дуулианы дараа хуультай болсон байсан.
Та бүхэнд хандаж хэлэхэд бүх зүйлсийг баримттай шалгаж үзэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Эцэст нь YG Entertainment Ян Хюн Шиг, Тедди Пак, Ли Чэри (CL) нар аа, намайг 30 жилийн хугацаанд нэг ч хэрэглэж үзээгүй зүйлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж эрх баригчдад дахин мэдээлэхгүй байхыг хүсье. Үүнийг бичиж байгаадаа сэтгэл минь ихээр шимширч байна" гэжээ.
Энэ мэдэгдэл нь олон нийтийн дунд томоохон маргаан, хэлэлцүүлэг үүсгэж байгаа бөгөөд YG Entertainment болон бусад холбогдох талууд одоогоор ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )