Бритни Спирс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад СААТУУЛАГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Поп од Бритни Спирс орон нутгийн цагаар лхагва гарагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагджээ. 

Энэ жил 44 нас хүрч байгаа тэрээр лхагва гарагийн орой Калифорни мужийн Вестлейк Виллиж хотод BMW маркын машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож яваад саатуулагдсан байна. Түүний цусан дахь алкохолийн хэмжээг тодруулахаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд өглөөний 6:07 цагт цагдаагийн газраас суллагдсан аж. 

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх тавдугаар сарын 4-нд болно. Тэрээр баривчлагдах үедээ ихээр уйлж, сэтгэл хөдлөл нь ихэссэн байдалтай байсан ба маш их харамсаж, ичсэн хэмээн ойрын эх сурвалж нь мэдээлжээ. Мөн түүний унаж явсан машинаас нь нэр нь үл мэдэгдэх бодис олджээ. Энэхүү бодисыг мансууруулах бодис байж болзошгүй хэмээн цагдаа нь үзэж байгаа аж.

Бритни Спирсийн сэтгэл зүйн байдал ойрын үед муу байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Учир нь түүний экс нөхөр болох Кевин Федерлайн 2025 оны аравдугаар сард “You Thought You Knew” хэмээх дурсамж номоо гаргасан. Уг номд Бритнигийн хувийн амьдралын талаар дурдсан байх бөгөөд Бритни үүнд ихэд гомдон, сэтгэл зүйн хувьд уналтад орсон гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top