ШУУД | "Хөгжлийн банкны" гэх тодотголтой хэргийн шүүх хурал болж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал болж байна.

Хөгжлийн банкны гэх хэргийн тухай товч дурдахад Н.Алтанхуяг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байсан билээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад 44.3 тэрбумын хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татаж байсан юм. Өнгөрсөн онд шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосны дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар багтсан байдаг.

Гэвч өнгөрөгч 2025 оны есдүгээр сард Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр цагаатгасан гэж дүгнэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top