.jpg)
Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж өнгөрлөө. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хөгжлийн банкны гэх хэргийн тухай товч дурдахад Н.Алтанхуяг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байсан билээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад 44.3 тэрбумын хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татаж байсан юм. Өнгөрсөн онд шүүх бүрэлдэхүүний зүгээс уг хэрэгт 27 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосны дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар багтсан байдаг.
Гэвч өнгөрөгч 2025 оны есдүгээр сард Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр цагаатгасан гэж дүгнэсэн бол энэ удаад мөн цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )