3-р сарын 4 ны өдөр Сэлэнгэ Аймгийн Ерөө суманд Монгол улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жил, Ардын намын 90 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаан болж хүчит 64 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгаас улсын цол хүртэхэд ойрхон яваа бөхчүүдийн нэг Алдар спорт хороо ЗХ-ний 011-р анги, Дооолт ХХК-ны бөх а.х.а Б.Одгэрэл түрүүлж, аралтай баяртай начин Алдар спорт хороо ЗХ-ний 032-р анги, Ноёд группын бөх у.н Ч.Баянмөнх үзүүрлэж, уран барилдаантай унаа холтой бөх болохоо шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд харуулж байсан Алдар спорт хороо ЗХ-ний 014-р анги, Цемент шохой ХК-ны а.а Б.Дэлгэрсайхан, Таван хан дэвжээний бөх а.н Б.Эрдэнэбаяр нар шөвгөрчээ.
3-р сарын 5 ны өдөр Сэлэнгэ Аймгийн Мандал суманд Монгол улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жил, Ардын намын 90 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаан болж хүчит 64 бөх Алдар спорт хороо ЗХ-ний 032-р анги, Ноёд группын бөх у.н Ч.Баянмөнх түрүүлж, Алдар спорт хороо ЗХ-ний 011-р анги, Дооолт ХХК-ны бөх а.х.а Б.Одгэрэл үзүүрлэж Увс аймгийн харьяат а.а Н.Ганзориг, Таван хан дэвжээний бөх а.н Б.Эрдэнэбаяр нар шөвгөрчээ. Шөвгийн наймд Булган аймгийн арслан А. Отгонбаатар, с.з А.Мөнхтүшиг, а.н Б.Болдбаатар, а.а Б.Нямлхагва нар шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )