МҮОХ | Б.Баттүшиг 97 хувийн саналаар ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР дахин сонгогдлоо

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган үргэлжилж байна. Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 153 нь санал хураалтад оролцож байгаа бөгөөд яг одоо МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох хэлэлцүүлэг өрнөж байна.

Дөнгөж сая МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болж, гишүүдийн 97 хувийн саналаар Б.Баттүшиг МҮОХ-ны удирдлагаар улиран сонгогдлоо. 

МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгчид 5, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгчээ. 

Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Монголбанкны Төлбөр тооцооны газрын дарга М.Анар нар багтжээ.

Чуулганд оролцогчдоос хамгийн ахмад нь 100 настай бол залуу нь 29 настай байна. Онцолбол, чуулганд Хөдөлмөрийн баатар, Ардын багш цолтой 5, гавьяат цолтой 11, ОУХМ 37, спортын мастер 16, олимп, дэлхийн медальтай 5 тамирчин оролцож байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top