Монголын Уулчдын үндэсний холбооны бүх гишүүдийн ээлжит бус чуулган боллоо. Чуулганд Увс, Ховд, Баян-Өлгий, ГовьАлтай, Өмнөговь, Эрдэнэт ,Улаанбаатараас хуран цугласан 29 холбоо клубүүдийн саналын эрхтэй 58 төлөөлөгч, 15 нэр дэвшигч, 21 зочин, ахмадууд оролцож, ажлын хэсгийн 12 хүн ажиллав.
Чуулганыг нээж Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Гангаамаа үг хэлж, мөн чуулганы хөтөлбөрийн дагуу цаашдын үйл ажиллагааны чиглэлийг танилцуулав.
Монголын Уулчдын үндэсний холбооны /МУҮХ/ Бүх гишүүдийн ээлжит бус чуулган 2023 оны 12 сарын 02-нд хуралдаж, Ерөнхийлөгч, Удирдах бүрэлдэхүүн болон бүтэц дүрмийн өөрчлөлтүүдээ хийсэн.
Бүтэцийн өөрчлөлтөөр спортынхоо үндсэн төрлүүдийн нэг болох Олимпын төрөлд багтдаг Спорт авиралтын төрөл нь олон улсын жишгээр Монголын үндэсний Спорт авиралтын холбоо болж тусдаа бие даасан ба бусад төрлүүдээ МУҮХ доо авч үлдсэн.
Монголын Уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр Монгол Улсын Гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа сонгогдсон. Энэ нь Уулчдын 70 жилийн түүхэнд анх удаа уулчин эмэгтэй хүн удирдлага болсон буй тохиолдол гэдгээр түүх бичигдэж, уулчид таатай байна.
2023 оны чуулганаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн бүрэн сонгогдоогүй байсан ба энэ удаа дахин энэхүү чуулганаа хийж, МУҮХ-ны Удирдах зөвлөлийн 10 гишүүн, Хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг сонгож, цаашдын төлөвлөгөө, зорилго чиглэлээ ярилцаж бүх гишүүддээ танилцууллаа.
Удирдах зөвлөлийн гишүүдэд 10 хүн нэрээ дэвшүүлж, ил санал хураалтаар санал хураахад,
Хяналтын зөвлөлд 5 хүн нэрээ дэвшүүлж, нууц санал хураалтаар санал хураахад,
2023 оны чуулганаар үүссэн маргааны улмаас 2 жил шүүх, хуулийн шатанд маргалдаж, хамгийн сүүлд 2025 оны 12 сарын 25-нд Дээд шүүхийн шийдвэр гарснаар үүссэн маргаантай байдал эцэслэгдэж, өнөөдөр бүх гишүүдийнхээ ээлжит бус чуулганыг хийж, үйл ажилагаагаа явуулах бүрэн эрх ийнхүү хэрэгжиж байна.
Дашрамд тэмдэглэхэд, өнгөрсөн 2025 онд МУҮХ-ны 70 жилийн ой тохиосон ба спортын ууган холбоодын нэг юм.







Сэтгэгдэл ( 0 )