О.Гүндэгмаа “Алдар”-ын түүхэн дэх анхны эмэгтэй Хурандаа боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 17

Монгол Улсын спорт олимпизмын 70 жилийн түүхэнд 7 удаа зуны олиипын наадамд хүч сорьж "Бээжин-2008" зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медаль, шар тивийн наадмын медалийн арвин цугуулгатай шилдэг тамирчдын нэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа билээ.

Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд хүчин зүтгэж, дэлхийн тамирчдын эгнээнд нэгдсэн шилдэг буудагч өнөөдөр "Алдар" спорт хорооны 80 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Хурандаа цолтон болж дахин түүх бүтээлээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа мөн өчигдөр "Алдар" спорт хорооны Орлогч даргаар томилогдсон байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(202.9.40.117) 2026 оны 03 сарын 17

Гүндэгмаа баатартаа баяр хүргэж, амжилт хүсье. Гайхалтай бүсгүй шүү.

1  |  0
Зочин(202.126.88.103) 2026 оны 03 сарын 17

Цэргийн цол, спортын цолоо ялгаж мэддэггүй энэ, хөөрхийс

1  |  0
Top