К-Попод хүндлэлгүй хандсан гэх асуудалд албан ёсны тайлбар өглөө

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос "K-Pop Demon Hunters" анимейшн хоёр шагнал хүртсэн. Тус киноны уран бүтээлчид тайзнаа үг хэлж байх үед тайзны гэрэл унтарч, хөгжим явж эхэлсэн нь к-попод хүндэтгэлгүй хандлаа гэх шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл уг асуудалд Оскарын шагнал гардуулах ёслолын телевизийн шууд дамжуулалтыг хариуцан ажилладаг Роб Миллс албан ёсны хариу тайлбар өгчээ. 

Тэрээр Variety сэтгүүлд өгсөн мэдээлэлдээ шагнал авах үед хэлэх үг тайзан дээр гарч ирсэн уран бүтээлчдийн тоо болон хуваарилагдсан хугацаанаас үүдэн өөр өөр байдаг тухай дурдаад ганц л уран бүтээлч үг хэлэх боломжтой байдаг, мөн үргэлжлэл хэсгийг нь телевизээр цацах зэрэг хувилбарууд байдаг гэжээ. Мөн ялагчдыг үг хэлж байх үед нь дундуур нь таслах хэцүү байдаг тухай онцлоод "Хэн нэгний яриаг таслах нь тэдэнд олдсон ганц боломжийг тасалж байгаа мэт хэцүү байдаг. Энэ асуудлыг сайтар хэлэлцэх хэрэгтэй байгаа" гэжээ. 

"K-Pop Demon Hunters" анимейшний "Golden" дуу нь "Шилдэг киноны хөгжим" төрөлд ялалт байгуулсан анхны к-поп дуу болсон. Энэхүү түүхэн мөчөө дэлхий дахинтай хуваалцаж байсан кино уран бүтээлчдийн үгийг тасалсан нь цаашид энэ тал дээр анхаарах шаардлагатай байгааг дахин нэг сануулсан үйл явдал болжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(157.15.6.108) 55 минутын өмнө

Kpop amerikaas goridhoorhui hugjsun ted nar uursduu odoo asia shagnal avah gej araas guih tsag bolson sh te

0  |  0
Top