
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, Улсын өсөх идэр харцага, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, "Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч" хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.
Дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй нь Зэвсэгт хүчний эгнээнд 27 жил тасралтгүй алба хаахдаа цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, үндэсний спортыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан манай тэргүүний офицеруудын нэг юм.
Батлан хамгаалах салбарын нэр хүндийг спортын талбарт өндөрт өргөж буй тэрээр ийнхүү “Алдар” спорт хорооноос төрөн гарч буй 25 дахь Гавьяат дасгалжуулагч боллоо.

.png)

Сэтгэгдэл ( 0 )