Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг нарт “Монголын Улсын Гавьяат хуульч” цол хүртээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр /2026.03.17/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хурандаа Г.Ганболд, Э.Идэрцог, Г.Арсланхуяг нарт “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртээв.

Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Гонгорын Ганболд нь эрх зүйч, сэтгүүлч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, “Хуульч-эрх зүйч, төрийн удирдлагын магистр”. Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Мөрдөн байцаах, Ажилчин, Найрамдалын район, Баянзүрх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтсүүд, Улсын мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Улсын Мөрдөн Байцаах газрын Үнэлгээ хяналт шалгалтын хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Цагдаагийн Академийн Эрүүгийн Байцаан Шийтгэх Эрх Зүй-Криминалистикийн тэнхимийн эрхлэгч, Дотоод Хэргийн Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн Криминалистикийн тэнхимийн эрхлэгч, профессор, Криминалистикийн тактикийн арга зүйн тэнхимийн дэд профессороор тус тус томилогдон 31 жил тасралтгүй ажиллаж байжээ.

Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Эрдэнэ-Очирын Идэрцог нь хуульч мэргэжилтэй, “Хууль зүйн ухааны доктор. Дорнод аймаг дахь цагдаагийн газар мөрдөн байцаагч, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, Улсын Мөрдөн байцаах газар мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн Дэд дарга, Мөрдөн байцаах албаны Дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, хэлтсийн дарга, Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төвийн даргаар тус тус томилогдон 35 жил тасралтгүй ажиллаж байжээ.

Цагдаагийн хурандаа Ганхуягийн Арсланхуяг нь цагдаагийн байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна. Цагдаагийн ажил эрх зүйч мэргэжилтэй, “Хууль зүйн ухааны магистр”. Дорнод аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эдийн засгийн ахлах төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, албаны дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар тус тус ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARAGAD(197.211.63.123) 38 минутын өмнө

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
MARAGAD(197.211.63.123) 38 минутын өмнө

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Top