
Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодрууллаа.
Цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий 5 хүүхдийг насанд хүрээгүй хохирогчид тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж биед нь халдаж, хүч хэрэглэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх өсвөр насны хүүхдүүдээс нэг хүүхдэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор “Ш...” ХХК-д прокурорын мэдэгдэл хүргүүлсэний дагуу нэр бүхий компаниас хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хараа хяналттай болгосон талаар хариу өгсөн гэв.

Сэтгэгдэл ( 5 )
Lalar Laliin shees zolbin gichiigiin gai!Yaj chadaj bnaa mingol oxiniig zodoj yargaljdag gaj donton em!!! chi
Odoo yrno bol bas aij l bn gxdee ymiig yj bdxu xydat bdg tiimerxuu ym xiivel
Odoo yrno bol bas aij l bn gxdee ymiig yj bdxu xydat bdg tiimerxuu ym xiivel
Huuhdiin kolon gej baina uu? Bugdiig ni shorond hii. etseg ehtei ni shorond hiij baij ed nar dahij niigemd gai bolohgui
Ter avaar shat deer hun orilj baihad sonsdgui haruul hamgaalalt ajilchid baidag yum uu