О.Батхүү: Намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэх хууль МОНГОЛД БАЙХГҮЙ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр ирц бүрдээгүйн улмаас хойшлоод байна. АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс намын дарга УИХ-ын дарга байх ёсгүй гэх байр суурьтайгаар чуулганы хуралдаанд оролцохоос татгалзаад байна. 

Энэ талаар хуульч О.Батхүү "Нэг намаас бойкот хийгээд УИХ-ын үйл ажиллагаа гацсан байна. УИХ-ын дэгийн тухай хуулийг үзэхээр УИХ-ын чуулганы хамгийн эхний хуралдааныг хамгийн өндөр настай хүн даргална, үүний дараа хамгийн олонх санал авсан нам нэр дэвшүүлээд, нээлттэй санал хураана гэдэг л УИХ-ын даргатай холбоотой зохицуулалт байгаа. Үүн дээр заавал намын дарга, УИХ-ын дарга байж болохгүй энэ тэр гэсэн зүйл ерөөсөө байхгүй. 

Иргэний хувьд албан тушаалын хэрүүлээс үүдэн төрийн үйл ажиллагаа гацаж байдаг. Энэ хүмүүсийн хэн нь дарга болох нь надад хамаа байхгүй. Амьдралд хэрэгтэй хуулиа батлаач ээ, хүмүүсийн халаастай холбоотой, татвартай холбоотой хууль хэлэлцэх болохоор янз бүрийн шалтаг хэлээд УИХ-ын үйл ажиллагаа зогсож байгаа нь маш буруу санагдаж байна. 

Аливаа шаардлага тавих гэж байгаа бол тэр нь хуульд нийцсэн байх ёстой. Намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэдэг хууль Монголд байхгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(103.229.122.48) 2026 оны 03 сарын 20

Хуультай асуудал бүр хэрэгждэг билүү Авлига авч болно гэдэг хуульгүй харин авилга авч болохгүй гэдэг хуультай байлаа ч авилгадаад хулгайлаад хуйвалдаж идээд байдгийг эрхэм зөвтгөгч хуульч ОБатхүү чи нэг тайлбарлаад өгөөч

0  |  0

Иргэн(103.29.144.172) 2026 оны 03 сарын 20

УИХ-ын дарга намын дарга хүн байж болохгүй гэсэн хууль байхгүй гээд байх юм. Гэтэл өнөөдөр бүх хууль бүрэн хэрэгждэг билүү. Иймд шцдарга ёсны зарчимд нийцэж байна уув Үндсэн хуулийн зарчимд нийцэж байну угэдгээр хэмжма юм бишүү. АН гэж таарсан нас асуудлын суурийг барьж авч хэлэлцүүлэг зохион байгуулах хуулийн төслөө санаачлах зэргээр ажиллах шаардлагатай мэт\n

Top