Гавьяат тамирчин С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 20

 

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.

11 дэх удаагийн классик пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөх ба маргааш (2026.03.21) тэмцээний нээлтийн ёслол болно.

Нэрэмжит тэмцээний эзэн гавьяат тамирчин С.Мөнхзул нь мастеруудын дэлхийн шилдэг өргөгч, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ДАШТ-ий суултын мөнгө, таталтын мөнгө, нийлбэр дүнгийн мөнгөн медальт бөгөөд Монголын пауэрлифтингийн спортоос төрөн гарсан анхны нийлбэр дүнгийн мөнгөн медальтан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top