
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчимд ирсний дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.
Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг явдал хоёрдугаар сарын 8-нд гарсан гэх ба хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн байж магадгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт холбогдох шүүх хурал ирэх лхагва гарагт товлогджээ. Талийгаач хүүгийн ээжийг "асран хамгаалах үүргээ биелүүлээгүй" хэмээн яллагдагчаар татаад байгаа аж.
Талийгаачийн хойд эцэг нь өөрийгөө бусдын халдлагад өртсөн гэж эхэлж мэдүүлсэн ч хэргийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад 26 настай залуу дагавар хүүхдээ "Машин бохирдууллаа" хэмээн уурлаж, амь насыг нь бүрэлгэн, цогцсыг нуусан байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 5 )
26настай залуус өөр оронд бол гялалзан хөдөлмөрлөж яваа, харин манай энэ 26настан нэг приус зээлээр авмар аядцан, ажилгүй, тэгээд 2хон настанг зодож баатар болж цагийг өнгөрөөдөг
Би чинь нялх балчир хүүхэдтэй шүү, миний хүүхдэд эцэг болж чадах болуу гэсэн бодол байдаггүй , эр сүвтэй л бол очоод наалдчдаг нөхрөөр дутсан эхийг нь бас хорь
Монголоос бусад орны 26 настай залуучууд бүтээн байгуулалт, хүн чанар, мэдлэг боловсролын манлайд явцгааж байна. Гэтэл монголд нэг иймэрхүү. Энэ залуу одоо машинаа бохирдсон эсэхийг хаанаас харах вэ?
Ичих нүүргүй эр сүг тиймхэн бяцхан хүүхдэд чадлаа гаргадаг арчаагүй эр
алаач хүн хогийг