Наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 25

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан гуравдугаар сарын 24-нд боллоо.

Хуралдаанаар тус хорооны 2026 оны төсвийг эцэслэн батлах талаар болон Салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Мөн Монгол Улсын стандартын дагуу Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ.

Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.4 Шүдлэн 132 см гэснийг 133 см, 5.3.5 Даага 127 см гэснийг 128 см гэж тус тус өөрчлөх саналыг салбар хорооноос оруулж, хуралдаанд оролцогчдын 76.5 хувь нь дэмжсэн байна.

Түүнчлэн Жороо морины уралдааны дүрмийн талаар болон Баяр наадмын тасалбар борлуулах түр журмын төслийн ажлын хэсгээс танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд Үндэсний их баяр наадмын тасалбар борлуулах түр журмын төслийг эцэслэж, дараагийн хурлаар батлуулах, олон улсын морины уралдааны замыг засаж сайжруулах, аюулгүй, саадгүй болгох ажлыг Хурдан морины салбар хорооны дарга болон Тохижилт засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргад, шаардагдах зардлыг зохицуулалт хийж шийдвэрлэхийг НЗДТГ-ын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Т.Оюунчимэгт тус тус даалгалаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цацаа(202.55.188.121) 2026 оны 03 сарын 31

Их нас нэмэхгүй юм уу

0  |  0
Цацаа(202.55.188.121) 2026 оны 03 сарын 31

Их нас нэмэхгүй юм уу

0  |  0
Цацаа(202.55.188.121) 2026 оны 03 сарын 31

Их нас нэмэхгүй юм уу

0  |  0
Малчин(103.26.195.49) 2026 оны 03 сарын 30

Уяачдын холбооныхон өөрсдөө дан эрлийз морьдтой. Тиймээс өөрсдийн ашиг сонирхлын дагуу уралдах морины өндрийг нэмж буй нь монгол морьдыг уралдуулах боломжийг улам хааж байна. Өндрийн хэмжээг хасаж уралдах зайг нэмбэл монгол морьд уралдах боломжтой.

2  |  0
Малчин(103.26.195.49) 2026 оны 03 сарын 28

Уяачдын холбооныхон өөрсдөө дан эрлийз морьдтой. Тиймээс өөрсдийн ашиг сонирхлын дагуу уралдах морины өндрийг нэмж буй нь монгол морьдыг уралдуулах боломжийг улам хааж байна. Өндрийн хэмжээг хасаж уралдах зайг нэмбэл монгол морьд уралдах боломжтой.

2  |  0
DR. ADITYA(102.89.84.89) 2026 оны 03 сарын 26

Адитя Прадхан Эмнэлгийн Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nХэрэв та 1 бөөрөө 780,000 ам.доллараар зарахыг хүсвэл эмнэлгийн имэйл хаягаар холбогдоно уу.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email.

зочин(66.181.166.196) 2026 оны 03 сарын 25

Бас нэг улаан хэрүүлийн алим нэмэгджээ, кк

0  |  0
Top