Их аварга Дагвадоржийг сумод ид барилдаж байх үед Монголчууд ажил төрлөө хаяад телевизийн дэлгэц ширтэн даваа унааг нь тоолон сумог бүх нийтээр үздэг байсан. Түүнийг зодог тайлсанаас хойш Японы мэргэжлийн сумог манайхан үнэндээ тоохоо больжээ. Монгол бөх түрүүлээд Японы эзэн хааны цом хүртэж байхад хүртэл түүнийг онцлон сонирхож байгаа хүн ховордов. Монголоос гадна дэлхий нийт сумог сонирхохгүй байгааг Япончууд өнгөрсөн хавар Япон даяар шуугиан тарьсан найрааны асуудалтай холбож байгаа ч үнэндээ Сумогийн дэвжээг шартай омголон барилдаанаараа чимж байсан их аварга Д.Дагвадорж сумо бөхийн амин сүнсийг аваад явчихжээ гэж учир мэдэх хүмүүс ярилцах боллоо. Өмнө нь сумо бөхийг шимтэн үздэг байсан ихэнхи хүмүүс “Дагвадорж байхгүй сумог ямар сумо гэх вэ. Ёстой л тавган дээрх хөөлт муутай удсан мантуу шиг амтгүй харагдаж байна” гэх болжээ. Япончууд Дагвадорж аваргыг маань өчүүхэн зүйлээр нээнтэглэж хөөгөөгүй байсан бол сумо моодноос гарахгүй л байх байлаа.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )