ТАЙЛАН | 27,671 хүний нэг удаагийн хэрэглээтэй тэнцэх мансууруулах бодис ХУРААН АВЧЭЭ

Э.Тэргэл | Zindaa.mn
3 цагийн өмнө

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үр дүнгээ хэлэлцэж, алба хаагчдын сахилга ёс зүйн зөвлөгөөнийг зохион байгуулан цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлов.

Тайлант хугацаанд 210 холбогдогчтой 143 гэмт хэргийг илрүүлж, 27,671 хүний нэг удаагийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоожээ.

Мөн Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн тусгай арга хэмжээнүүдийн хүрээнд 54 холбогдогчтой 45 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Цаашид хэргийг шуурхай шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, техник, технологи болон байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top