
Монголын Үндэсний Олимпын Хорооны IX Чуулганаар сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр хуралдав.
Хурлаар МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав.
Мөн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, Ерөнхий менежерийн орон тоог нэмэгдүүлэв.
Түүнчлэн “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилов.
МҮОХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүдээс бүрдсэн салбар комиссуудыг байгуулахаар тус тус шийдвэрлэв.





Сэтгэгдэл ( 0 )