BLACKPINK хамтлагийн гишүүн Ким Жи Сүгийн ах Ким Жон Хуныг бэлгийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ.
Түүнийг хүчирхийлэл үйлдсэн талаарх мэдээлэл анх 2025 онд гарч байсан. Уг мэдээллийг ажлын байран дээр болсон үйл явдлынхаа талаар нэрээ нууцлан бичих боломжтой Blind хэмээх платформ дээр нэгэн эмэгтэй байршуулсан бөгөөд Жи Сүгийн ах түүнтэй бэлгийн харьцаанд орж байхдаа нууцаар бичлэг хийсэн гэжээ. Тэрээр түүний хохирогч болсон өөр эмэгтэйчүүд ч бий хэмээн мэдээлсэн ч удалгүй энэхүү постоо устгажээ.
Энэ сарын 16-ны өдөр мөн Ким Жон Хуныг эмэгтэй стримэртэй болзож, улмаар гэртээ аваачин бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл цацагдсан бөгөөд уг мэдээллийн дараа дээрх асуудал дахин сөхөгдөж, Ким Жон Хуныг баривчилжээ.
Ким Жон Хуны эхнэр мөн өөрийгөө хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлж, зураг болон бусад нотлох баримтуудыг цахим сүлжээнд байршуулсан. Дээрх мэдээллүүд цацагдсаны дараа Жи Сүгийн харьяа агентлаг уг хэрэгт хөндлөнгөөс оролцож байж магадгүй гэх хардлага олон нийтийн дунд тархаж эхэлжээ.
Уг цуурхалд хохирогчдын тал мөн өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Тэд Ким Жи Сү уг хэрэгт ямар ч холбоогүй хэмээн баталсан бөгөөд уг хэрэгт зөвхөн Ким Жон Хунд хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Ким Жон Хуны эхнэрийн зүгээс Ким Жи Сү уг хэргийн талаар мэдээгүй байх магадлалтай, Ким Жон Хун анхны эхнэрээ мөн хүчирхийлдэг байсан тул хоёр тийш болсон хэмээн мэдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

монголчуудад ямар хамаатай вэ ?