
"Magic Mike" хэмээх киноноос үүдэн гарсан "Magic Mike" хэмээх шоу дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг билээ. Энэхүү шоу нь эр хүний халуухан булчинлаг биеийг эротик бүжгийн хөдөлгөөнтэй хослуулсан тайзны үзүүлбэрээрээ алдартай энтертаймент шоу бөгөөд "Magic Squad Mongolia" 1 жилийн ойн баяраа тохиолдуулан бүрэн хэмжээний "Magic Mike" шоу тоглолт зохион байгуулахаар зэхжээ.
Манай улсад өмнө нь Европын орнууд болон Өмнөд Солонгосын залуус ирэн, энэ төрлийн үзүүлбэр үзүүлж байсан. Харин энэ удаад эх орондоо анхдагч болж, салбартаа нэгт бичигдэж буй "Magic Squad Mongolia" хамтлаг бүрэн хэмжээний шоугаа ийнхүү толилуулах гэж байна.
Хамтлагийн гишүүдийн хувьд гудамжны бүжиг болон Монгол бүжиг, циркийн суурьтай фитнесс моделиуд байдгаа онцлог. Шоу олон улсын стандартын дагуу жүжиг болон бүрэн хэмжээний зохиол дээр үндэслэн үзэгчидтэйгээ харилцах байдлаар зохион байгуулах гэнэ.
Халуухан vibe, цоо шинэ үзүүлбэрүүд, онцгой охид залуус, guest artist бүгд нэг дор цуглах энэхүү үдшийг бүү алдаарай.
Хаана: Castle Club
Хэзээ: 2026.05.08
Тасалбар захиалах: ticket.mn

.png)




Сэтгэгдэл ( 0 )