Хён Бин, Сон Е Жин нарын гэрлэхээс өмнөх нууц болзооны түүхийг ДЭЛГЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Алдарт жүжигчин Хён Бин болон Сон Е Жин нарын гэрлэхээсээ өмнө хэрхэн нууцаар болздог байсан тухай тэдний голфийн дасгалжуулагч олон нийтэд дэлгэжээ. Хосуудын болзож байгаа гэх мэдээллийг өөрөөсөө ч хүртэл нуух шаардлагатай болсон тэрээр эхнэртээ хүртэл худал хэлэх шаардлагатай болсон гэнэ. 

Энэ талаар алдарт дасгалжуулагч Им Жин Хан "Сон Е Жин нэг удаа зураг авалтын талбай дээрээс ирлээ гээд шууд жинсэн өмд болон шаахайтай хүрээд ирсэн. Бид нэг цаг орчмын хугацаанд бэлтгэл хийснээс хойш олон жилийн турш түүнд хичээл зааж байна. Нэг өдөр тэр надад Хён Бинд ч бас хичээл зааж өгөөч гэсэн. Үүнээс хойш тэд байнга хамт ирж хичээл авдаг болсон. 

Эхнэр маань надаас Сон Е Жин, Хён Бин хоёр гэрлэх болов уу? гэж асуухад би түүнд "Чи чинь юугаа яриад байгаа юм бэ" гэж хэлж байснаа санаж байна. Үүнээс 20 орчим хоногийн дараа тэд гэрлэхээр болсон тухайгаа олон нийтэд зарлахад эхнэр маань намайг "урвагч" гэж дуудаж эхэлсэн.  

Тэднийг би нэгэндээ маш сайн тохирдог гэж бодож байна. Сон Е Жин нээлттэй, эршүүд талдаа бол Хён Бин илүү дуу цөөтэй, даруухан талдаа нэгэн. 

Тэд болзож байхдаа нэгнийгээ Бин, Е Жин гэж дууддаг байсан бол гэрлэснийхээ дараа "хонгор минь", "хайрт минь" гэж дуудах нь ихэссэн юм шиг санагдаж байна" гэжээ.

Хосууд 2018 онд дэлгэцнээ цацагдсан "The Negotiation" киноны зураг авалтын үеэр анх танилцаж байжээ. Үүний дараа 2019 онд үзэгчдийн хүртээл болсон "Crash Landing on You" цувралд хамтран тоглож дотноссоор 2021 онд харилцаагаа олон нийтэд албан ёсоор зарлаж, 2022 онд хуримаа хийсэн билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top