"Дэлхийн Цирк Монголд" тоглолт Дархан хотод анх удаа зохион байгуулагдана

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Дэлхийн цирк Монголд” төсөл манай улсад хэрэгжээд хэдийнэ 13 жилийн нүүрийг үзжээ. 

Эн тухай уг төслийг хэрэгжүүлж буй Н.Эрдэнэ "Бидний хэсэг хүмүүс сайн дураараа олон улсын шилдэг циркийн жүжигчдийн тоглолтыг Монгол улсад зохион байгуулах хүсэл төрж анхны "Дэлхийн Цирк Монголд" тоглолтоо 2013 онд Аса цирк дээр зохион байгуулаад 13 жил болж байна.

Бид өнгөрсөн 2 жилд Степпе Аренад хос манежтай "Дэлхийн Цирк Монголд" тоглолт маш амжилттай зохион байгуулсан. Энэ жилээс Аса цирктэй 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ үзэглэн "Дэлхийн Цирк Монголд-2026" амжилт дүүрэн эхэллээ.

 

 

Нэг сайхан мэдээ нь "Дэлхийн Цирк Монголд" тоглолт энэ жилээс эхлэн анх удаа Дархан хотод тоглохоор боллоо" гэжээ. 

Олон улсын 12 орны уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт албан ёсоор нээлтээ хийгээд хоёр дахь долоо хоногтоо үзэгч олонтойгоо уулзах гэж байна. Циркийн урлагийн гайхамшгийг мэдрэхийг хүссэн хэн бүхэн ticket.mn болон Аса циркийн хойд хаалганд байрлах кассаар дамжуулан тасалбар худалдан авах боломжтой.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top