Санья-2026 | Элсний гандболын эргэн тойронд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ц.Гэрэлгуа, БНХАУ (Санья-2026, Азийн элсний VI наадмаас)

Энэ удаагийн тоглолтонд оролцож байгаа Монголын багийн спортын нэг төрөл болох Элсний гандболын талаар сурвалжлав.

Энэхүү спортын төрлийг манай оронд илүү хөгжүүлэх боломжтой санагдлаа. Юуны түрүүнд Монголын баг хэрхэн тоглож байгаа тухай мэдээлье.

Эрэгтэй баг:


Монгол-Оман 0-2
Монгол-Тайланд 0-2
Монгол-Мальдив 1-2


Эмэгтэй баг:


Монгол-Хятад 0-2

Одоогийн байдлаар эрэгтэй баг 3 тоглож 3 хожигдож, эмэгтэй баг 1 тоглоод, хожигдсон байна. 

Beach Handball буюу элсний гандбол нь уламжлалт гандболын далайн эргийн хувилбар бөгөөд элсэн дээр, илүү хурдтай, үзүүлбэр сайтай байдлаар тоглогддог спорт юм. 
 

Тоглолтын үндсэн ойлголтоос дурдвал:

Багийн бүрэлдэхүүн

-Талбай дээр 4 тоглогч (3 талбайн + 1 хаалгач)
-Сэлгээ чөлөөтэй, тоглолт маш хурдан өрнөнө.

Хугацаа

-2 үе (ихэвчлэн 10 минут)
-Хоёр баг тус бүр нэг үе хожвол shoot-out (шийдвэрлэх шидэлт) хийдэг. 

Онцлог дүрэм

-Энгийн гоол - 1 оноо
-Гоёмсог, эргэлттэй шидэлт (spin shot) - 2 оноо
-Хаалгач гоол оруулбал - 2 оноо

Эдгээр нь тоглолтыг илүү үзүүштэй сонирхолтой болгодог. Яагаад онцгой вэ?

-Элсэн дээр тоглодог тул үсрэлт, уналт илүү аюул багатай

-Илүү чөлөөтэй, шоу элементтэй (эргэлт, агаарт шидэлт)

-Далайн эргийн уур амьсгалтай, хөгжөөнт спорт. 

Саньягийн наадамд элсний гандбол олон үзэгч татаж байв.  
 

Манай оронд элсний гандболыг хөгжүүлэх боломж их байна. Бараг зардал гаргахгүйгээр хөдөө орон нутагт элсэн талбай дээр 2 хаалга, бөмбөг байхад л хүүхэд багачууд хоорондоо өрсөлдөн гараар бөмбөг шидэж хаалганд оруулах энэ спорт ирээдүйтэй харагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top