Жан Хёгийн тоглож буй "Munmu" цуврал 30 тэрбум воны төсвөөр бүтнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 27

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг энэ сарын 18-нд манай улсад иржээ. Тэрээр KBS телевизийн томоохон түүхэн бүтээл болох "Munmu" хэмээх цувралд дүр бүтээж байгаа бөгөөд уг цувралын нийт төсөв 30 орчим тэрбум вон аж.

Монгол дахь тулаант хэсгийн зураг авалт энэ сарын 20-ы өдөр эхэлж, тав хоногийн хугацаанд үргэлжилжээ. "Жүпилсаны тулаан" хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн тулаант хэсгийн зургийг манай улсад авсан кино багийнхан 2025 оны өвөл -25 градусын хүйтэнд мөн зураг авалт хийгээд буцсан. Когурё болон Тан улсын армийн хооронд болсон түүхэн нүсэр тулааныг дүрслэхэд задгай тал, хээр газар тохиромжтой хэмээн үзсэн тул ийнхүү Монгол улсыг сонгожээ.

Жүжигчдийн бүрэлдэхүүнээс танилцуулбал жүжигчин Жан Хёк, И Хён Үк, Ким Ган Ү, Пак Сон Үн, Жон Үн Ин, Жу Сон Ха зэрэг олон чадварлаг уран бүтээлчид тогложээ. 

Цуврал нийт 28 ангитай байх бөгөөд 2026 оны 11 сард багтаан дэлгэцнээ гарах төлөвтэй байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkoo(202.179.4.38) 2026 оны 04 сарын 28

Shuud uzuuleerei hhaa

0  |  0
1(103.57.92.212) 2026 оны 04 сарын 28

Хайртай жүжигчдийн маань тоглосон сайхан уран бүтээл шинээр бий болж байгаад баяртай байна. Зураг авалтын хамт олонд амжилт хүсье.

1  |  0
Зочин (202.9.41.49) 2026 оны 04 сарын 28

Хөөрхий амьтад, түүхэндээ дандаа зугтаж зулбаж бултаж явсан уу гэхээс, байлдаад ялж явсан нь юу л бол, хахаха.

1  |  1
Top