
Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Индонезийн багийг 5:2-оор буулган авч тус тэмцээний хоёр дахь хожлоо авлаа.
Энэ тоглолтын шилдэг тоглогчоор П.Отгон-Одыг шалгаруулсан бөгөөд Монголын баг өнөөдөр Узбекистаны багтай тоглоно.



Сэтгэгдэл ( 0 )