16 настай охины хэргийн ДАВЖ ЗААЛДАХ шатны шүүх хурал ТҮР завсарлалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 01

 

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдээд байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр товлогдсон билээ. 

Гэсэн ч прокурор н.Баясгалан шүүх хуралдааныг түр хойшлуулах хүсэлт гаргасан гэх шалтгаанаар хуралдааныг түр хугацаанд хойшлууллаа. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шиба(65.100.44.68) 2026 оны 05 сарын 02

муу авилгач шүүгч нар авилгын мөнгөө хүлээгээд хойшлуулаад байгаан байна даа. Та нар нэгэн цагт үйлийн үрээ эдэлнээ.

0  |  0
шиба(65.100.44.68) 2026 оны 05 сарын 02

муу авилгач шүүгч нар авилгын мөнгөө хүлээгээд хойшлуулаад байгаан байна даа. Та нар нэгэн цагт үйлийн үрээ эдэлнээ.

0  |  0
шиба(65.100.44.68) 2026 оны 05 сарын 02

муу авилгач шүүгч нар авилгын мөнгөө хүлээгээд хойшлуулаад байгаан байна даа. Та нар нэгэн цагт үйлийн үрээ эдэлнээ.

0  |  0
Top