.png)
Загварийн ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох Met Gala орон нутгийн цагаар даваа гарагт уламжлал ёсоор АНУ-ын Нью-Йорк хотод, Метрополитен урлагийн музейд эхэллээ.
"Costume Art" сэдвийн хүрээнд "Fashion Is Art" дрэсс кодтойгоор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадамд хүрэлцэн ирсэн онцлох зочдоос танилцуулъя.
Энэ удаагийн Met Gala-д 10 жилийн дараа тус наадамд хүрэлцэн ирж буй дуучин Бейонсе нөхөр Жей Зи болон охин Блү Айви нарын хамтаар хүрэлцэн иржээ. Olivier Rousteing-ийн урласан эрдэнийн чулуун шигтгээтэй, араг ясыг санагдуулам хийцлэлтэй нүсэр даашинзаар гоёсон тэрээр энэ үдшийн онцлох зочдын нэг байлаа.

Загвар өмсөгч Кендалл Женнер Луврийн музей дэхь алдарт "Winged Victory of Samothrace" хэмээх уран баримлаас сэдэвлэсэн Zac Posen-ий Грек загварын даашинзаар гоёжээ.
.png)
Black Pink хамтлагийн гишүүн Жи Сү энэ үдшийн онцлох зочдын нэгээр шалгарчээ. Тэрээр Dior брэндийн гар хийцийн ягаан болон нил ягаан өнгийн цэцгэн хээтэй чамин даашинзаар гоёсон нь олны харцыг булааж байв.

Реалити шоуны од Ким Кардашъян хүрэл цутгамал мэт харагдах даашинзаар гоёсон нь яг л уран баримал мэт харагдаж буйг эх сурвалжууд онцолжээ.

Дуучин Сэм Смит Art Deco урсгалын төлөөлөгч болсон дизайнер Erté-д хүндэтгэл үзүүлэн Christian Cowan-ий баримал мэт хар даашинзаар олныг гайхшруулсан байна.



.png)






Сэтгэгдэл ( 0 )