Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамтаар ХӨНӨӨСӨН этгээдэд холбогдох шүүх хурал болно

Ж.Сондор | Zindaa.mn
45 минутын өмнө

 

Өнгөрөгч нэгдүгээр сард БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь-Эхэд хүн амины ноцтой хэрэг гарч, 30 настай эмэгтэйг 3 болон 4 настай охинтой нь хамт хутгалж, жирэмсэн эх 4 настай охинтойгоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулсан ба тухайн хэргийг үйлдсэн этгээд хажуу айлын хөрш нь байсан гэх мэдээлэл бий. 

Тус хэргийн Анхан шатны шүүх хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна. 

М.Батчулууныг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-2.6-гийн хоёр, түүнээс олон хүнийг, 10.1-3-т заасан бага насны хүүхдийг хөнөөсөн, нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top