ШҮҮХ | Гэмт этгээдэд БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 06

 

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. 

Шүүхээс гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулж, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчээс 167 сая төгрөг хохирогчдын гэр бүлийнхэнд олгох шийдвэр гаргалаа. 

Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч нэгдүгээр сард БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь-Эхэд хүн амины ноцтой хэрэг гарч, 30 настай эмэгтэйг 3 болон 4 настай охинтой нь хамт хутгалж, жирэмсэн эх 4 настай охинтойгоо амиа алдсан харамсалтай хэрэг. 

Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулсан ба тухайн хэргийг үйлдсэн этгээд хажуу айлын хөрш нь байсан гэх мэдээлэл мөн цацагдсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.116.86) 2026 оны 05 сарын 07

Манайх цаазын ялыг хийсэн гэм хороос нь шалтгаалж хэрэгжүүлмээр байнаа тэгэхгүй бол мал муулахаас ч амар болоод байгаа юм биш үү.

0  |  0
н(202.179.24.90) 2026 оны 05 сарын 06

Ццхзалж хэрэггүй. амьдаараа тарчлаг.

0  |  0
зочин (66.181.191.46) 2026 оны 05 сарын 07

3 хүн тэгээд хүүхдийг хутгалсан мөн бол шууд буудаач...цаазлаач...

1  |  0
Top