
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.
Шүүхээс гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулж, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчээс 167 сая төгрөг хохирогчдын гэр бүлийнхэнд олгох шийдвэр гаргалаа.
Хохирогчийн нөхөр П.Сувданхуяг "Монголын шүүх шударга шийдвэр гаргалаа. Шүүгч нартаа баярлалаа. Өмгөөлөгч нартаа мөн баярлалаа. Шүүх шударга явагддаг гэдгийг харлаа. Хэдийгээр эхнэр, хүүхэд маань босоод ирэхгүй ч гэлээ ялыг нь үүрүүлэхээр боллоо" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )