
Монголын дизайнеруудын холбоо "Хаврын гоёл" наадмыг 26 дахь жилдээ зохион байгуулж байна.
Залуу дизайнер, оюутан, суралцагчдыг хөгжүүлэх, сурталчилан таниулах, шинэ залуу моделиудыг нээх, тэдний анхны алхмыг дэмжих зорилготой энэхүү наадмаас олон алдартай загвар өмсөгч болон дизайнерууд төрөн гарсан байдаг.
Энэхүү наадамд хувцасны бүх төрлөөр бүтээгдсэн загварууд болон интерьер дизайн, архитектур, компьютер анимейшн, график, үйлдвэрлэлийн дизайны, эрдэм шинжилгээний хурал зэрэг бүтээлүүдээр оролцож, шилдгүүдээ шалгаруулдаг.
Энэ удаагийн "Хаврын гоёл" наадмын Гала тоглолт энэ сарын 10-ны өдөр 14:00 цагаас "Holiday Inn" зочид буудалд зохион байгуулагдахаар болжээ.


Сэтгэгдэл ( 0 )