"Хаврын гоёл” наадмын ГАЛА ТОГЛОЛТ болж, шилдгүүдээ тодрууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монголын дизайнеруудын холбооноос Монгол улсад дизайны чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн дунд зохион байгуулагдаг “Хаврын гоёл” наамдын гала тоглолт болж шилдгүүдээ тодрууллаа.

Монголын дизайнеруудын холбоо "Хаврын гоёл" наадмыг 26 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү наадам нь залуу дизайнер, оюутан, суралцагчдыг хөгжүүлэх, сурталчилан таниулах, шинэ залуу моделиудыг тодруулах зорилготой зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн наадамд Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургууль, МУБИС-ийн дүрслэх урлаг технологийн сургууль, СУИС, ОУ-ын Улаанбаатар их сургууль, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, мэдрэмж академи оролцож шилдгүүдээ шалгарууллаа. 

26 дахь удаагийн “Хаврын гоёл” наадамд хувцас загвар болон интерьер дизайн, архитектур, анимейшн, график дизайн, үйлдвэрлэлийн дизайны эрдэм шинжилгээний хурал зэрэг бүтээлүүдээр оролцож, шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.

Оролцогчид судалгаа, шинжилгээнд үндэслэж шинэ технологи нэтрүүлж, үндэсний өв соёлыг орчин үеийн чиг хандлага, технологитой хослуулж шинэ материал, шинэ санаа, гүн агуулгыг гаргаснаараа өмнөх жилүүдээс онцлог болж өнгөрлөө. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top