MISS MONGOLIA 2026 | Үндэсний ялагч тодроход ГУРАВ хоног үлдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"Event Masters" LLC & "Miss Mongolia Association NGO" байгууллагууд 2024 онд "International Awards"-ыг санаачилж, соёл урлаг, бизнес, гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт бодит хувь нэмэр оруулах Олон улсын төслийг дэмжигч, хамтрагч байгууллагуудын хамтаар амжилттай эхлүүлсэн билээ. Энэхүү "International Awards" Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулахад бэлэн болжээ. 

Үндэсний ялагч тодруулах "Мисс Монголиа 2026" тэмцээний титэм гардуулах ёслол 2026.05.15-нд "Хүн" театрт зохион байгуулагдана. Мөн хоёр дахь удаагийн "Asia First Brand Awards" Монгол Улсад зохион байгуулагдах ба Азийн шилдэг 10 байгууллага, брэнд, үйлчилгээний эзэд энэ үеэр тодрох болно. 

Үүнээс гадна Азийн загварын хаан Андрей Кимийн дэлхийг тойрон аялж буй "Fantasy" загварын шоу үзэгчдийн сэтгэл, мэлмийг баясгаж, Монголын шилдэг дизайнер, брендүүдийн хамтарсан "Mongolian Queens" загварын шоу тоглолт болох бөгөөд эдгээр загваруудыг Монголын загварын ертөнцийн бахархал болсон Топ моделууд, үе үеийн тэргүүн миссүүд тайзнаа амилуулах гэж байна. 

Зохион байгуулагчдын урилгаар "Miss Global-2025" уралдааны Тэргүүн мисс, БНСУ, ОХУ, БНХАУ-ын шилдэг продюсер, дизайнер, инфлүсер, топ модель, миссүүд энэхүү үдэш хүрэлцэн ирэх ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top