“Мисс Монголиа” холбоо, “Эвэнтмастерс энтертаймэнт”-аас зохион байгуулсан 22 дахь удаагийн "Мисс Монголиа 2026" Үндэсний ялагч, титэм гардуулах ёслол “Хүн” театрт амжилттай болж өндөрлөө.
Монгол охид, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, гоо зүй, авьяас чадвар, оюун билгийг Олон улсын тавцанд таниулсаар ирсэн “Мисс Монголиа-2026” шалгаруулалт болон түүнтэй хамтатган зохион байгуулсан “International awards-2026” наадамд дэлхийн 11 орны мисс, модель, уран бүтээлчид хүрэлцэн ирснээрээ онцлог болж, Олон улсын үнэлэмжээ тэллээ.
Түүнчлэн “Miss Global 2025” Олон улсын уралдааны ялагч Nguyen Dinh Nhu Van хүндэт зочноор оролцож, “Мисс Монголиа-2026” тэмцээний тэргүүн мисст титэм гардуулсан нь энэ үдшийн хамгийн онцлох мөчүүдийн нэг байлаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүн дүнг зарлахад, энэ жилийн Тэргүүн мисс, “Miss International Mongolia 2026” шалгаруулалтын Үндэсний ялагчаар Ширэндэв овогтой Хүслэн тодорч, Монгол Улсаа дэлхийн тайзнаа төлөөлөх эрхийн эзэн болсон юм.
Харин "Mrs Mongolia / Миссис Монголиа” буюу нөхөрт гарсан эмэгтэйчүүдийн Гоо бүсгүйн шалгаруулалтын төрөлд үзэсгэлэнт ээж Т.Уранзүү тодорлоо.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мисс Монголиа” үндэсний уралдаан зөвхөн гоо үзэсгэлэнгээр өрсөлддөг тайз бус, эмэгтэйчүүдийн боловсрол, төлөвшил, ур чадвар, манлайлал, нийгмийн оролцоог үнэлдгээрээ үнэ цэнтэй. Энэ жилийн оролцогчид үндэсний хувцасны үзүүлбэр, чөлөөт үзүүлбэр, авьяас, загварын алхаа, асуулт, хариултын шат зэрэг олон сорилд өрсөлдсөнийг онцлох нь зүйтэй.
2026 оны Тэргүүн миссээр шалгарсан Ш.Хүслэн ирэх арваннэгдүгээр сард Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдах 64 дэх удаагийн “Miss International” шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцоно. Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн тэмцээнүүдийн нэгт тооцогддог тус наадамд 70 гаруй орны охид, бүсгүйчүүд өрсөлдөх бөгөөд гоо үзэсгэлэн, оюун ухаан, хүмүүнлэгийн үзэл санаа, нийгмийн оролцоог өндөр шалгуур болгон үнэлдэг онцлогтой.
“МИСС МОНГОЛИА-2026” НААДМЫН ШИЛДГҮҮД
Үндэсний ялагчид:
Шилдэг номинациуд:








Сэтгэгдэл ( 5 )
Бүх юм нь хиймэл тэгээд хүүхэн мисс болхуу жинхэнэ сексийн резин хүүхэлдэй шиг юм биш үү. Тэгээд ийм хүүхнүүдээ жирийн хүүхнүүдийг шар хад уу ачиж дэлбэлдэг шиг шударга ачиж дэлбэлмээр байна залуучууд дээр баруун солгойгүй мордохоор үнэлэгддэг хорвоо юм уу хаашаан
Tsul budag , budaggyu tsarai barag tanigdhaargyu bhaa, sormuus ni hiimel , saihan gehed hetsuu l yum bn . Bie gj ys aris.
энэ уранзүү бол арай22 ичмээр юм
Ш.Хүслэн бол яг л мисс байнаа гоё охин байна
янханууд