БИДНИЙ НЭГ | Бүх Японы аварга, хийлчин охин Б.Мишээл Юү

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Бүх Японы аварга, хийлчин охин Б.Мишээл Юү аавынхаа хамт Zindaa.mn сайтын "Бидний нэг" булангийн энэ удаагийн зочноор уригдлаа. 

Б.Мишээл Юү 2010 оны 8 сард Япон улсын Осака хотноо мэндэлжээ. Гурван настайгаасаа эхлэн хийл хөгжмөөр хичээллэсэн тэрээр одоогоор Осака хот Кавачи Нагано дүүргийн Сэйкёо ахлах сургуулийн 1-р ангид суралцаж байна. 

Тэрээр Монгол Улсад аавынхаа хөгжмийн тоглолтод оролцохоор хүрэлцэн иржээ. Монголд ирсэн сэтгэгдлийнхээ талаар Б.Мишээл Юү "Монгол орны байгалийн үзэсгэлэнг хараад миний сэтгэл маш их хөдөлсөн. Монгол хүмүүс миний төсөөлж байснаас ч илүү сайхан сэтгэлтэй, хоорондын харилцаа нь ямар халуун дулаан, хүчтэй юм бэ гэдгийг хараад, маш их хайрыг мэдэрсэн. 

Би маш олон хүүхдүүдтэй уулзсан. Зарим нь японоор ярьж байсан учраас би дараа ирэхдээ монгол хэлээ илүү сайн сураад ирнэ гэж бодож байгаа" гэлээ. 

Түүний хувьд дотоод болон гадаадын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн нэгэн. 

Тухайлбал,
 

  • Япон улсын Кансай бүс (Осака, Киото, Нара, Хиого, Миэ, Шига, Вакаяма) аймгуудын дунд жил бүр зохион байгуулагддаг утсан хөгжмийн улсын 21-р уралдаанд шилдэг тоглогч, шүүгчдийн нэрэмжит шагнал
     
  • Кобэгийн олон улсын хөгжимчдийн улсын 28-р уралдаанаас ирээдүйтэй хөгжимчин, шилдэг тоглогчийн шагнал
     
  • Бүх Японы классик хөгжмийн улсын 45-р уралдаанаас 2-р байр мөнгөн медаль
     
  • Бүх Японы классик хөгжмийн улсын 49-р уралдаанаас 1-р байр алтан медаль Гранпри шагнал
     
  • Шимода олон улсын хөгжмийн 11-р уралдаанаас 2-р байр мөнгөн медаль
     
  • Аониёши хөгжмийн улсын 11-р уралдаанаас 2-р байр мөнгөн медаль
     
  • Бүх Японы оюутны хөгжмийн улсын 78, 79-р уралдаанаас Осака хотоос шалгарч оролцсон
     
  • 2022 онд 11 настайдаа Audition шалгалтад тэнцсэнээр дэлхийн алдарт удирдаач Садо Ютакагийн 2003 онд үүсгэн байгуулсан Super Kids Orchestra-д элсэн орсон
     
  • 2026 онд Super Kids Orchestra-т 5 дахь жилдээ тоглож байна
     
  • Жил бүр 8 сард зохион байгуулагддаг Super Kids Orchestra-ын Японы олон хотуудын аялан тоглолтод тогтмол оролцож олон мянган үзэгчдийн сонорыг мялааж сайшаалыг хүртсэн
     
  • 2024 онд Япон, Вьетнам хоёр улсын найрамдалт харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Vietnam Youth Orchestra-той хамтран тоглосон

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.58) 37 минутын өмнө

Авьяастай охинд амжилт хүсье. Тоглолтыг үзсэн. Ирээдүйтэй охин байна лээ

1  |  0
Top