Монгол улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээнд 26 орны нийт 248 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.
ТЭМЦЭЭНД:
Их мастер (GM) – 34
Эмэгтэй их мастер (WGM) – 12
Олон улсын мастер (IM) – 51
Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
FIDE мастер (FM) – 32
Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
FIDE дэд мастер (CM) – 5
Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13

Сэтгэгдэл ( 0 )