Монголын балетын үндэсний VI уралдаан товлогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 30

Монголын балетын урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, залуу уран бүтээлчдийн ур чадвар, авьяасыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг “Монголын балетын үндэсний VI уралдаан” 2026 оны зургаадугаар сарын 15–17-ны өдрүүдэд Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдахаар болжээ. 

Уралдааныг Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн тэргүүлдэг “Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан, 2016 оноос хойш зохион байгуулж ирсэн юм.

Уралдааны бүртгэл 2026.06.07-ын өдрийг хүртэл үргэлжлэх ба Гоцлол болон Багийн төрөлд шалгаруулалт явуулна. 
 

  • Гоцлол төрлийн бүртгэлийн хуудас:

https://forms.gle/4QMbf7HmPsrP6sL19

  • Багийн төрлийн бүртгэлийн хуудас:

https://forms.gle/7xWxpDPiFYrP2Hky7

  • Уралдааны дэлгэрэнгүй удирдамжтай танилцах холбоос:

https://drive.google.com/.../1mXqR2932egDNrzHF7Y1.../view...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top