Буудлага спортын “Алдарын цом" тропи эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
58 минутын өмнө

Батлан хамгаалах яамны харьяа, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулан "АЛДАРЫН ЦОМ-ТРОПИ" тэмцээн тус спорт хорооны зааланд эхэллээ.

Тэмцээн 10 метрийн хийн урт буу, 10 метрийн хийн гар бууны төрөлд 30 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд “Алдар” спорт хорооны орлогч дарга, хурандаа В.Гомбожав, Монголын буудлага спортын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан, Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн командлагч, Бригадын генерал Б.Хаш-Эрдэнэ, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцлоо.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top