
Телевизийн реалити шоу нэвтрүүлгийн зах зээлд шинэ өнгө, төрх бий болгож, бие, сэтгэл, харах өнцөг, үзэж туулсан амьдрал, өөрийгөө өөрчлөх хүсэл тэмүүлэл, алдаа оноо бүхнээ олны өмнө ил гарган илэрхийлэх өвөрмөц шийдэл, сонирхолтой оролцогчдыг нэгтгэсэн BE STRONG шоуны онцгой дугаар өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо.
Шоу хэдийнэ талдаа орж, өнгөрсөн хугацаанд оролцогчдын бие биедээ өгч байсан "Үнэн" ба "Худал" картын үнэлгээ оролцогчдын дараагийн шатанд шалгарах гол шалгуурын нэг болж, шоуны зөвлөх Ё.Мөнхдэмбэрэл оролцогч бүртэй ганцаарчлан уулзаж, тэдний дотоод өсөлтийг дэнслэв.
Шоуны дүрэм ёсоор орлцогчдын дөрөв нь шоуг цааш үргэлжүүлэх эрхтэй болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд оролцогчидтой мөр зэрэгцэн ажилласан зөвлөхүүд ноён Ё.Мөнхдэмбэрэлтэй нэгдэж, оролцогч бүрийн туулсан замыг эргэн харж, ил тодоос эхлээд нүдэнд үл харагдах өсөлт өөрчлөлтийн талаар өөр хоорондоо ярилцан, шийдвэр гаргажээ.
Дэлгэцийн өмнө өөрсдийн үнэн төрхөө харуулж, түүнтэйгээ тэмцэн, сэтгэлгээний хязгаараа тэлэх шинэ сорилуудтай нүүр тулсан оролцогчдоос оролцогч Д.Гантулга, Б.Цэрэнноров, Б.Оюунтамир, Т.Дэлгэрмөрөн нар хагас финалд шалгарч, BE STRONG шоуг цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо.
Мөн эхний шатанд амжилттай оролцож, явцын үнэлгээгээр эрчүүдийн баг Sette Luxury Jewels-ийн 50 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлийн эзэн болжээ.
.jpg)
Дэлгэцийн өмнө өөрсдийн үнэн төрхөө харуулж, түүнтэйгээ тэмцэн, сэтгэлгээний хязгаараа тэлэх шинэ сорилуудтай нүүр тулсан тэдний дараагийн аялал ийнхүү эхэллээ.
Найман өөр түүх, найман өөр зорилго. Гэхдээ тэднийг нэгтгэж буй зүйл нь өөрийгөө ялах хүсэл...
Энэхүү хүслээ бодит болгож чадсан дөрвөн оролцогчийн сонирхолтой өрсөлдөөн ирэх намараас үзэгчдийн хүртээл болох ажээ.

.jpg)






Сэтгэгдэл ( 0 )