MAMAMOO хамтлагийн Сола: Хамтлагаараа осолд орчхоод торгуулийн төлбөр л бодсон

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын охидын MAMAMOO хамтлагийн гишүүд саяхан ярилцлагын нэвтрүүлэгт хамтдаа оролцжээ. 

Дебютээ хийгээд 12 жил болж байгаа хамтлагийн гишүүд хамтлагийнхаа тухай олон сонирхолтой яриануудыг үзэгчидтэй хуваалцсан бөгөөд энэ үеэрээ хамтлагаараа осолд орж байсан тухайгаа ярьсан байна. 

Хамтлагийн гишүүн Солаг тэд хамгийн хөгжилтэй гишүүнээр нэрлэжээ. Мөн түүний MBTI-д Т давамгай буюу аливааг хурдан сэтгэх чадвартай бөгөөд энэ талаар Сола "Хамтлагийн гишүүд намайг робот шиг л боддог" гэжээ. Тэрээр хамтлагаараа арга хэмжээнд оролцохоор явж байгаад осолдох үеийн талаар мөн яриад "Хамтлагийн бусад гишүүд F давамгай учраас илүү мэдрэмтгий. Осол болсны дараа би "Хэрвээ бид арга хэмжээнд оролцож чадахгүй бол торгуулийн төлбөр гурав дахин нэмэгдэх болно. Одоо яавал дээр вэ?" гэж л бодсоор байсан. Тиймээс эхлээд гишүүд зүгээр байгаа эсэхийг шалгаад, тэр даруй компани руугаа залгаад нөхцөл байдлаа тайлбарласан. Бид яаралтай тусламж авч, арга хэмжээгээ цуцлахаас илүүтэй цагийг нь хойшлуулсан нь зөв гэж шийдсэн. 

Эмчилгээгээ дуусгасны дараа бид төлөвлөгөөнийхөө дагуу арга хэмжээндээ оролцож, үзүүлбэр үзүүлсэн" гэжээ. 

Энэхүү үйл явдлын тухай хамтлагийн гишүүн Мүн Бёл "Надад яг л үхчихсэн юм шиг л санагдсан. Аюулгүйн дэр гараад ирчихсэн, би хөдөлж ч чадахгүй гацчихсан, бусдыгаа ч харж чадахгүй байсан учраас диваажинд оччихсон юм шиг санагдсан. Гишүүд маш их цочирдсон байсан учраас хоорондоо ярьж ч чадахгүй хэмжээнд байсан" хэмээн дурсан ярьжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top