Отгонтэнгэр хайрхныг тахих ёслолын урд шөнө долоон бурхан одыг тахидаг уламжлалтай.
Уг уламжлалын дагуу долоон бурхан одыг тахих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээж үг хэлжээ. Завхан аймгийн Төгс Буянт хийдийн Да лам Б.Дашдорж долоон бурхан одны тайлбар, зан үйлийг удирдан явуулж, лам хуврагууд ном хурлаа.
-Түүнчлэн, Отгонтэнгэр хайрхны тахилгын ёслолын эхний өдөр Гэрэл зурагчин, сэтгүүлч Б.Болор-Эрдэнийн “Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан” номын нээлт, “Хайрхан Отгонтэнгэр” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв. Тэрбээр Завхан аймгийн уугуул бөгөөд Очирваань хайрхныхаа зургуудаар ном бүтээж зургийн үзэсгэлэнгээ нутгийн зон олондоо толилууллаа. Б.Болор-Эрдэнэ өөрийн бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ 2010, 2012, 2014 онуудад эх орондоо гаргаж байжээ. Мөн Бельги, Швейцарь, Франц, Голланд улсад аялан үзэсгэлэн гаргаж байжээ.
-Отгонтэнгэр хайрхны тахилгын хамгаалалт, зохицуулалтад 127 алба хаагч, автомашинтай болон морьт эргүүл үүрэг гүйцэтгэв.
-Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна
-Завхан нутгийн брэндүүд, гэрэл зургууд, ил захидал, сувинер, бэлэг дурсгалын зүйлсийн болон гоёл чимэглэл, эд бараа, хүнсний хулалдааны цэгүүд мөн ажиллажээ.
-Аймгийн Гэр бүл хүүхэд хамгааллын газраас “ Хүүхэд хамгааллын өргөө”, "Эх хүүхдийн өргөө"-г тахилгын үеэр ажиллуулж, хүүхдэд тухтай орчин бүрдүүлж, нас насны онцлогт тохирсон тоглоомоор тоглуулах, унтуулж амруулах, үйлчилгээг үзүүлэв
Тахилгын ёслол болох 2 өдрийн туршид үргэлжлэх “Нүүдэлчин отог” арга хэмжээний хүрээнд:
-Үндэсний сурын харваа,
-Үндэсний шагайн харваа,
-Уламжлалт мал аж ахуй, ёс заншилтай танилцах,
-Монгол Улсын уран хатгамалч Б.Мөнхтуяагийн гэр үзэсгэлэн,
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа,
-Морь тэмээ унуулах үйлчилгээ,
-Уран зураг худалдаа, фото зураг авах үйлчилгээ,
-“Отхан” язгуур урлагийн тоглолт,
-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Үндэсний сурын харваанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймгийн 88 харваач цуваа харваа төрлөөр цэц мэргэнээ сорьж байгаа бол ндэсний шагайн харваанд багийн харваа төрлөөр 20 багийн 160 харваач өрсөлджээ.

Сэтгэгдэл ( 0 )