Гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой нас хэд вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 06 сарын 20

"Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт 2025” үндэсний судалгааны үр дүнгээс танилцуулъя. 

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс хийсэн уг судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь гэр бүл зохиоход өөрийгөө бэлэн бус болон хангалттай бэлтгэгдээгүй (дунд болон муу) гэж хариулжээ.

Гэр бүлийн амьдралд тааруу бэлтгэгдсэн гэж хүлээн зөвшөөрсөн байдлыг насны ангиллаар авч үзвэл:
 
  • Дунд насныхан – 72.0 хувь
  • Ахмад насныхан – 73.0 хувь
  • Залуучууд – 76.0 хувь байна.

Энэхүү үзүүлэлт нь залуу хосуудад гэр бүл төлөвлөлтийн талаарх зөв ойлголт, мэдлэг, боловсролыг системтэйгээр олгох нь нэн чухал байгааг харуулж буй юм.

Гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой нас хэд вэ?

Судалгаагаар эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн гэр бүл зохиох тохиромжтой насны талаар тодруулахад:
 
  • Эрэгтэй хүн 24-29 насандаа гэр бүл зохиох нь тохиромжтой гэж 62.0 хувь нь,
  • Эмэгтэй хүн 18-23 насандаа гэр бүл зохиох нь тохиромжтой гэж 56.0 хувь нь тус тус хариулжээ.

Гэр бүл гэдэг зөвхөн хайр сэтгэлээс гадна насан туршийн хариуцлага, төлөвлөлт, харилцан ойлголцол дээр тогтдог үнэ цэнэ юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.35) 2026 оны 06 сарын 21

Гэрлэх нас хойшилсоор бгаа тул хүн амын өсөлт буурна

0  |  0
Зочин(73.240.33.186) 2026 оны 06 сарын 20

хөдөөний оркууд голдуу санал асуулгад оролцождээ янз нь. хамгийн тохиромжтой нас бол эм 28 - 30, эр 30-35 шүү.

зочин(202.9.46.137) 2026 оны 06 сарын 20

энэ хүүхнүүд үү ! киног үз

0  |  0
Top