Л.Анхзаяа алт, О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 06 сарын 20

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -73 кг-ын жинд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд гарлаа. 

ДАШТ-ий хүрэл медальт Лавжаргалын Анхзаяа шигшээ барилдаанд АНУ-ын тамирчин Жек Ёнезукаг хөмрөх мэхээр буулган авч, Их дуулга ангиллын тэмцээнд анх удаа түрүүллээ. 

Тэрбээр өмнөх жилийн Улаанбаатар Их дуулгаас хүрэл медалийг гардаж байсан бол энэ удаа амжилтаа ахиулаад аварга болж байна. Харин Жек Ёнезука болон Болгарын Виктор Скерлев нар Их дуулга ангиллын анхны медалиа гардлаа. 

Тэгвэл өнгөрсөн оны Улаанбаатар Их дуулга тэмцээний аварга Одгэрэлийн Уранбаярын хувьд, өрсөлдөгч бөхөө торгуулиар буулган авч хүрэл медаль хүртсэн юм.

-73 кг-ын дүн: 


1. Лавжаргалын Анхзаяа (Монгол)
2. Жек Ёнезука (АНУ) 
3. Виктор Скерлев (Болгар)
3. Одгэрэлийн Уранбаяр (Монгол)
5. Иракли Гогинашвили (Их Британи) 
5. Мухамед Алоев (Бахрейн)
7. Хассан Доуккали (Марокко)
7. Марк Христов (Болгар) 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.50) 2026 оны 06 сарын 21

Угаасаа манай чөлөөт, жүдогийнхон нутагтаа болсон тэмцээнд сайн муу ямар нэг аргаар яаж ийгээд ганц нэг түрүү авдаг, харамсалтай нь олимп, ДАШТ Монголд болохгүй юм даа, гадаадад болдог тэмцээнд жижүүрийн хэдхэн хүн халаа сэлгээгүй явж шал арчдаг, тамирчин гэхээсээ илүү жуулчин маягтай л явдаг даа

0  |  0
Top