The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон улсын шатрын холбооноос (FIDE) зохион байгуулж буй 2026 оны Рапид болон блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үргэлжилж байна.

Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа The MongolZ шатрын баг өнгөрсөн жил дэд байрт шалгарч байсан бол энэ жил амжилтаа ахиулж, аваргын цом хүртлээ.

Нийт 48 багаас чансаагаар 28 дугаарт эрэмбэлэгдсэн манай баг дэлхийн хүчирхэг өрсөлдөгчдийн эсрэг гайхалтай тоглолтуудыг үзүүлж, Монголын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top