Волейболын эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын эрэгтэй үндэсний шигшээ баг Silk Road Supernova Volleyball International Invitational Олон улсын тэмцээнд оролцохоор БНХАУ-ын Фэнчэн хотыг зорин мордлоо.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Австрали улсын үндэсний шигшээ багууд өрсөлдөнө.

Түүнчлэн БНХАУ-ын үндэсний шигшээ баг нь энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн-д манай багтай нэг хэсэгт багтсан тул энэхүү олон улсын тэмцээн нь ирэх албан ёсны өрсөлдөөний өмнөх чухал сорилт, бодит үнэлгээ авч, үнэ цэнтэй туршлага хуримтлуулах боломж юм.

Тэмцээний дараа манай эрэгтэй үндэсний шигшээ баг Вьетнам улсын үндэсний шигшээ багтай 7 хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилалтад хамрагдаж, бэлтгэлээ улам эрчимжүүлсний дараа эх орондоо ирнэ.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрэгтэй үндэсний шигшээ багийн нийт тамирчид, дасгалжуулагчид, багийн бүрэлдэхүүндээ өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top