Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар харилцан тохиролцлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 06 сарын 30

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар (2026.06.30) харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ. 

Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг  1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ. 
 


Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

“Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.  
 

Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж хамтран ажиллахаа илэрхийлээд РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. 

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.8) 2026 оны 07 сарын 01

ЕС Учрал Оюутолгойн баяжмалын зам хааж тэмцсэн иргэдийг ”гэмт хэрэгтэн” мэт үзэж, хуулиар айлгахыг санаархсаны төлөө уучлал гуйх ёстой.... !!! Иргэд, төр засаг нэгдэж чадсаны үр дүнд ямар ч байсан 1 алхам хийгдлээ. Рио тинтогийн мөлжлөгийг багасгах тэмцлийг дэмжиж байсан иргэддээ талархал илэрхийлье. Цаашид Монгол улс 100% өргүй болох ёстой гэдэг асуудлыг дахин тавих хэрэгтэй . Иргэдийн тэмцэл байхгүй байсан бол Рио тинто өдий зэргийн буулт хийх байсан болов уу? Баярлах болоогүй........Онтрэг яаран сандран эхлүүлж байгаа чинь сэжигтэй байна....2 дахь Оюутолгой болох вий.....!!!

1  |  0
shal hudalaa shuu(202.131.225.197) 2026 оны 07 сарын 01

vnendee bid odort 15 terbumiin or tulij baisan odoo 13 terbumiih tuluh heregtei bolonoo. ene bol ylalt bish zvgeer shou jvjeg bolson shuu hoo. Mongol uls arai ert 2036 ond avah bolij ter ved uurhai haagdah hemjeend hvren dee hoo. Mongol ulsd ogt ashiggui shuu. uruu tuluhgui ashig avan gej yugaa baih be dee. Harin shuud bvh oriig teglej baij 34 hubiin ashigaa avan daa..

1  |  0
Иргэн (202.126.88.119) 2026 оны 07 сарын 01

Яс юман дээр Оюунэрдэнэ-н засгийн газрын хийсэн ажил ш дээ,

0  |  0
Top