
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Энэ үеэр МУГЖ Б.Сарантуяад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тэрээр энэ тухайгаа "Ямар нэгэн хүнд сурталгүйгээр, бор зүрхээрээ, чөлөөт уран бүтээлчээр миний хувьд 40 жил уран бүтээлээ туурвиад, шударгаар улс орноо 7 удаа тойрч, гадаад улсад суугаа монголчууддаа ая дуугаа өргөсөн. 40 жилийн ойн тоглолтоосоо нэг сарын дараа Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдэг гардаж авлаа. Уран бүтээлчдээ маш их судалж, цаг тухайд нь цол хүртээдэг нь тодорхой харагдаж байна.
Би 2005.06.22-нд Гавьяат жүжигчин цол хүртэж байлаа. 21 жилийн дараа Ардын жүжигчин цол хүртэж байна. Миний хувьд хоёргүй сэтгэлээр дуулах хүсэлдээ хөтлөгдөж 16-хан наснаасаа дуулж эхэлсэн.
Амьдралынхаа тэн хагасаас илүүг урлагт зориулсан байна. Ямар нэгэн ашиг хонжоо, нэр хүнд хөөцөлдөж дуулаагүй, дуртайдаа л дуулсан. Байнга Сараагаа дэмжиж, санхүүжүүлж, урам хайрлаж байдаг сонсогч түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сэтгэгдэл ( 8 )
Монголын ихэнх ард түмэн бор зүрхээрээ л амьдарч байгаа, дуртай дуугаа дуулж хөнгөн амьдарч байгаа нөхдүүдэд тасалбараа зарж л амьдрах ёстой. Энэ дэлхийн нийтлэг тогтолцоо. Юун хөдөлмөрийн баатар, өөрийнхөө тааллаар амьдарсны төлөө ард түмний татварын мөнгөөр сар бүр цалинжидагийг болих ёстой.
Монголын ихэнх ард түмэн бор зүрхээрээ л амьдарч байгаа, дуртай дуугаа дуулж хөнгөн амьдарч байгаа нөхдүүдэд тасалбараа зарч л амьдрах ёстой. Юун хөтөлбөрийн баатар, өөрийнхөө тааллаар амьдарсны төлөө ард түмний татварын мөнгөөр сар бүр цалинжихыг болих ёстой.
Бор зүрхээрээ юу
SARAA 40 JIld anh udaa 6 sard tom toglolt hiilee shuu de \n
ноднин л гадаадад нэг юм болсон гэсэн.
Olni tanil ,urlagiinhn ard tumen tedni huhduudiin energygerl zoolj amidrsnguudldaa,bor zurheeree bol jorlonl tseverleh bsndaa
Мундаг эмэгтэй шүү 40 жил тууштай урлагт зүтгэх гэдэг маш их хөдөлмөр.
bor zurheeree ch geh shig. chamd dandaa l ariin haalga baisan za muu yakutiin oros buduun avgai min, yamar ch mongol hunii shunjgui oros baba