Үндэсний их баяр наадмын бөх, харваачдын нийт 164 дээжийг энэ сарын 13-ны өдөр шинжилгээнд явуулснаас өнөөдөр 163 дээжийнх нь хариу иржээ. Харин нэг дээжийн хариу ирээгүй байна.
Допингийн шинжилгээнд явуулсан 164 дээжийг 64 бөх, 16 харваач, 17 аймаг, 3 дүүргийн баяр наадамд оролцсон 84 тамирчнаас авчээ.
Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба "Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 64 бөхийн 63-ынх нь допингийн шинжилгээний хариу одоогоор ирсэн. Эдгээр 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй. Харин үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Одоогоор тухайн бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл ирээгүй, шинжилгээ нь дуусаагүй үргэлжилж байгаа" гэв.

Сэтгэгдэл ( 4 )
4 iin davaanii boh geheer hangai yum bishvv
Tgd zqrkaachee hudlaa bailgaad l nairaa hiigeed bh yum mangaljavaa
Шинжилгээ гэж шал худлаа хэд ч сольж яаж ч болно. Энэ худлаа тэнэг заваан найруулгаа болих хэрэгтэй
Нэг бөхөөс допинг илэрсэн л гээч дээ, худлаа төөрүүлж, таавар таалагдаж байх хэрэг юун