SP Falcons клубын U13 баг олон улсын "Чинчэн цом-2026" тэмцээнээс аваргын цом хүртлээ

Хөх хотод зохион байгуулагдсан Олон Улсын өсвөрийн "Чинчэн цом" 2026 хөлбөмбөгийн тэмцээнд SP Falcons клубын баг тамирчид амжилттай оролцож, дараах амжилтыг үзүүллээ.

  • U13 насны ангилалд А.Учрал багийн ахлагчтай Т.Галдансүх дасгалжуулагчтай баг аварга
  • Тэмцээний мэргэн бууч А.Учрал нийт 22 гоол
  • Тэмцээний шилдэг тоглогч Б.Хангарьд
  • Тэмцээний чөлөөтийн цохилтын аваргаар С.Насанбуян
  • Дэд байрыг Б.Хангарьд
  • Гутгаар байрыг Б.Баттүшиг

U13 насны Б баг

  • М.Төгсбаясгалан ахлагчтай, М.Жансерик дасгалжуулагчтай баг доод шатны хоёрдугаар байрт шалгарлаа
  • Чөлөөт цохилтын аварга шалгаруулах тэмцээний аваргаар Л.Оргил
  • Чөлөөт цохилтын тэмцээний шилдэг хаалгачаар Ч.Нэгүүн тодорлоо

Эдгээр амжилт нь хүүхдүүдийн уйгагүй хөдөлмөр, дасгалжуулагчдын хичээл зүтгэл, эцэг эх, асран хамгаалагчид болон ивээн тэтгэгчдийн үнэтэй дэмжлэгийн үр дүн юм.

Нийт баг тамирчид, дасгалжуулагчид, эцэг эх, асран хамгаалагчиддаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top